Обьект хандалтат програмчлал
Энэхүү сургалт нь Python хэл ашиглан объект хандалтат програмчлалын (Object-Oriented Programming, OOP) үндсэн ойлголтуудыг бодит жишээ, практик дасгалуудаар дамжуулан эзэмшүүлэхэд чиглэсэн.
Дэлгэрэнгүй тайлбар
Object-Oriented Programming (OOP) нь орчин үеийн програм хангамж хөгжүүлэлтийн хамгийн чухал програмчлалын парадигмуудын нэг юм. Энэхүү сургалтаар та Python хэл дээр OOP-ийн үндсэн ойлголтууд болох Class, Object, Attribute, Method, Constructor, Encapsulation, Inheritance, Polymorphism, Abstraction зэрэг ойлголтуудыг алхам алхмаар суралцах болно.
Хичээл бүр онолын товч тайлбарын дараа шууд практик дасгал хийж, бодит програмууд хөгжүүлэх замаар мэдлэгээ бататгана. Зөвхөн синтакс сурахаас гадна кодоо хэрхэн зөв бүтэцтэй, дахин ашиглах боломжтой, өргөтгөхөд хялбар байдлаар зохион байгуулах арга барилыг эзэмшинэ.
Сургалтын явцад дараах төрлийн жижиг төслүүдийг хамтран хөгжүүлнэ.
- Оюутны мэдээллийн систем
- Номын сангийн систем
- Банкны дансны систем
- Ажилтны удирдлагын систем
- Онлайн дэлгүүрийн бүтээгдэхүүний систем
- Амьтны хүрээлэнгийн симуляци
- Автомашины удирдлагын систем
- Бусад олон бодит жишээ
Энэхүү сургалт нь дадлага дээр бүрэн суурилсан бөгөөд нэг ойлголтыг сурмагцаа шууд код бичиж хэрэгжүүлэх байдлаар зохион байгуулагдсан.
Суралцах зүйлс
Сургалтыг амжилттай дуусгасны дараа та дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
- Python дээр Class болон Object үүсгэх
- Constructor (
__init__) ашиглах - Attribute болон Method боловсруулах
- Instance болон Class Variable-ийн ялгааг ойлгох
- Encapsulation ашиглан өгөгдлийг хамгаалах
- Inheritance ашиглан код дахин ашиглах
- Polymorphism ашиглан уян хатан програм бичих
- Abstraction ашиглан системийн бүтцийг зөв төлөвлөх
- Magic Method-уудыг ашиглах
- Composition болон Aggregation ойлголтыг хэрэглэх
- Python-ийн OOP-д суурилсан цэвэр архитектуртай код бичих
- Кодоо модульчилж, өргөтгөхөд хялбар бүтэцтэй боловсруулах
Тавигдах шаардлага
Тавигдах шаардлага:
- Програмчлалын анхан шатны мэдлэгтэй байвал давуу тал болно.
- Python хэлний суурь ойлголт (хувьсагч, нөхцөлт оператор, давталт, функц) мэддэг бол илүү ойлгомжтой.
- Python 3.x суулгасан компьютер.
- VS Code, PyCharm эсвэл өөрийн сонгосон код бичих орчин.
- Код бичиж, өөрөө туршиж суралцах хүсэл эрмэлзэл.
Тэмдэглэл: Хэрэв Python хэлний анхан шатны мэдлэггүй бол эхлээд Python-ийн үндсэн сургалт болох Програмчлалын үндэс хичээлийг үзээд энэхүү сургалтад үргэлжлүүлэн хамрагдахыг зөвлөж байна.
Сургалтын агуулга
- Class болон объект үүсгэх жишээ 13:35
- Объектууд хоорондоо харилцах 12:48
- Объектын өгөгдөлд хандах болон өөрчлөх 9:49
- Getter функцийг зөв ашиглах 6:15
- Consenting Adults 5:42
- Protected vs Private 6:02
- getter болон setter функцүүд 6:07
- Property setter 5:00
Багшийн тухай
Түвшээ
Компьютерийн ухааны магистр